Шинэ булангуудаар бэлэг барьсан “Өглөөний сонин”

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Шинэ булангуудаар бэлэг барьсан “Өглөөний сонин”

Өнөөдөр энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдөр. Энэ өдрийг үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” амралт чөлөөт цагт зориулан бэлтгэдэг. Мөн өнгө төрхөө өөрчилж буйн хэрээр шинэ, соргог, сонирхолтой булангуудыг байнгын болгохоор хичээж байна. Тэр ч утгаараа өнөөдрийн дугаарт “Сайхан түүхүүд”-ийн гурав дахь бичлэг IV нүүрт нийтлэгдсэн. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийн “Түүн шиг мундаг хүүхэд энэ хорвоод байхгүй” гэсэн гарчигтай дурсамж бий. Түүнд төрийн албанд мэргэшсэн, мэдлэгтэй, боловсролтой хүн яагаад хэрэгтэй вэ гэдгийг тун өвөрмөцөөр гарган тавьсан байгаа.

Дараагийн шинэхэн булан маань “Гол дүр”. Энэ удаагийн шинэ буландаа бид тухайн долоо хоногт улс төрийн үйл явдалд хамгийн ихээр онцлогдох хүнийг тодорхойлж байхаар болсон юм. Ажлын өдрүүд өндөрлөж байх үед хэн байв гэж бодох нь гарцаагүй. Тэгвэл энэ долоо хоногийн “Гол дүр” хэн байв гэдгийг “Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарын I-III нүүрнээс уншаарай.

Өчигдөрхөн зарим арга хэмжээгээ авч буй төрийн түшээ бүсгүйн дараагийн нүүдэл юу байх бол гэдэг тун сонин. УИХ-ын гишүүн Г.Уянга парламентад ямархан байр суурьтай үлдэж, “нанчилдах” тухай “Г.Уянгын улс төрийн тэмцэл Ерөнхийлөгч рүү шилжив үү” нийтлэлээс унших боломжтой.

Мөн “Амалхааны Эрдэнэбат гэж хэн бэ” гэх нийтлэл V нүүрт бий. Энд хэдхэн хоногийн өмнөөс гэнэт хөдөлгөөнд орж эхэлсэн нөхрийн тухай дэлгэрэнгүй бий. Тэр бол хөтлөгч П.Анужингийн экс нөхөр, Их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нартай нэгэн хамтрагч байсан гэх А.Эрдэнэбат. Харин яагаад олны анхаарлыг татах болов гэдэг нь тун хачирхалтай төдийгүй хуучин “хамтрагчид” нь түүнийг хэрхэн дүгнэдэг талаар ч бий.

Дэлхий дахинд буюу VII нүүрт “Трамп долдугаар ангийн сурагчийг санагдуулж байна” гарчигтай нийтлэл бий. Энд Карнеги-Меллоны их сургуулийн Хэл бичгийн технологийн хүрээлэнгийн шинжээчид судалгаа явуулан популист яригаараа алдаршаад байгаа Трампын үгийг баялагийн төвшинг тогтоосон тухай өгүүлсэн байна.

Чөлөөт цагийн VIII нүүрт сэтгүүлч Э.Оюунтуяа зураач О.Энхтайвантай ярилцаж,  “Аавыгаа дагаад урланд очсоор байгаад зурагт дуртай болсон” гарчигтайгаар нийтэлжээ. Түүний хувьд энэ ертөнц нь хэрхэн бүтэж, цаашид яаж өөрчлөгдөх талаар дэлгэрэнгүй унших боломжийг “Өглөөний сонин” олгож байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж