Явган зорчигчийг зодсон жолоочид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Явган зорчигчийг зодсон жолоочид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гуравдугаар сургуулийн хойд замд 9494 ӨВА дугаартай машины жолооч Х зам тавьж өгөөгүй хэмээн иргэн М-ыг хоёр хүүхдийнх нь дэргэд зодож танхайрсан хэрэг өнгөрсөн сард гарсан. Энэ хэргийг үйлдсэн жолооч Х-д эрүүгийн хэрэг үүсгэн танхайрах зүйл ангиар байцааж эхэлжээ.

Эрүүгийн хуулийн 181.1-д “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх зүйл ангиар мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Иргэн М хоёр хүүхдийн хамт зам гарч байхад 9494 ӨВА машины жолооч тэдэнд зам тавьж өгөөгүй юм. Харин иргэн М зам тавьж өгөөгүйд уурсан жолооч Х-гийн машин руу өшиглөсөн. Машины жолооч Х уурсан машинаасаа гарч, иргэн М-ыг зам дээр зодож, танхайрсан билээ. Тухайн үед энэ үйл явдлын зургийг авч, олон нийтийн сүлжээнд тараасан нь иргэдийн бухимдлыг ихээр төрүүлж байсан юм.

М.КЕЙТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж