АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр горилон сунгаа хийж яваа хоёр өрсөлдөгч болох Хиллари Клинтон Берни Сандерс нарын талаар тэнцвэртэй мэдээлэл цацахгүй байна гэж эсэргүүцэгчид CNN сувгийн Калифорни дахь байрны гадаа цуглан дургүйцлээ илэрхийлжээ. Берни Сандерсийг дэмжигчид энд цугласан байна. Сүүлийн үед Сандерс зарим мужид Хиллариас илүү давуу байгааг зохих ёсоор мэдээлэхгүй байна гэж тэд үзэж байгаа аж.
“CNN хүмүүсийн тархийг угааж байна. Энэ телевиз зөвхөн Хиллари Клинтон болон Дональд Трамп хоёрын талаар л мэдээлж байна. Харин Берни Сандерсийн талаар чимээгүй байна” гэж телевизийн байрны гадаа ирсэн нэг дэмжигч ярьжээ.
Өнөөдрийн байдлаар Сандерс сурталчилгаандаа Клинтоноос илүү мөнгө цацаад байгаа юм. Хиллари Клинтов 27,9 сая ам.доллар зарцуулаад байгаа бол Берни Сандерс 28,4 саяыг зарцуулаад байгаа юм.
Time Warner компанид харъяалагддаг CNN суваг Хиллари Клинтоны сонгуулийн сурталчилгааны ивээн тэтгэгчийн нэг юм.
А.ШАРАВ