УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаа 16.30 цагт зарлаад байна. Тус хуралдаанаар бүлгийн дарга Д.Лүндээжанцангийн хүсэлтийг авч хэлэлцэх юм. Гэхдээ одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж буй бөгөөд бүлгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн Д.Лүндээжанцан гишүүний асуудлыг авч хэлэлцэж байгаа аж. Хэрвээ эл хуралдаанаас Д.Лүндээжанцан гишүүний хүсэлтийг ёсоор болговол бүлгийн гишүүд ч мөн Удирдах зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг хүлээн авна гэсэн мэдээлэл байна.
Г.Дарь