Говь-Алтайн дарга нарыг АТГ шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

Говь-Алтайн дарга нарыг АТГ шалгаж эхэлжээ

Албан бус эх сурвалжийн мэдээгээр Говь-Алтай аймгийн удирдлагуудыг АТГ орон нутгийнаа аж ахуйн нэгжүүдийг дарамталж, мөнгө нэхсэн гэх асуудлаар шалгаж эхэлсэн бололтой. 

Тус аймгийн Иргэдийн хурлын дарга А.Дэлгэржаргал, Есөнбулаг сумын Засаг дарга Ж.Ганбат, Бигэр сумын Засаг дарга Б.Энхтүвшин нарын хүмүүс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл анги буюу төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үүний улмаас бусдад их хэмжээний хор хохирол учруулсан хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа гэнэ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж