391 мянган Touareg загварыг эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

391 мянган Touareg загварыг эргүүлэн татна

Монголчуудын дунд багагүй ашиглагддаг VW Touareg загварын автомашин нь тормозны эд ангийн доголдолтой байх магадлалтайн улмаас компанийн зүгээс эргүүлэн татаж засварлахаар болжээ.

Volkswagen групп дээрх шалтгааны улмаас нийтдээ 800 мянган автомашин эргүүлэн татахаар болж байгаагийн 391,000 мянга нь Touareg,  409,477 нь Porsche Cayenne загварын автомашин аж.

Уг хоёр автомашины нь 2011-2016 оны хооронд үйлдвэрлэгдсэн загварууд ийнхүү эргүүлэн татах загварт багтаж байгаа ба дахин засварлах, эргүүлэн татах ажиллагаа энэ сарын 18-наас эхлэх юм байна.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж