Шарах шүүгээ ашиглан төрөл бүрийн амтат хоол унд бэлтгэдэг. Тэгвэл хаа ч амттай хоол хийх боломжийг олгосон Roccbox нэртэй зөөврийн шарах шүүгээг бүтээжээ.
Энэхүү шарах шүүгээ нь пицца шарахад хамгийн тохиромжтойгоор хийгдсэн ба доод хэсэгтээ халдаг чулуун хавтантай юм байна. Уг чулуун хавтан нь 500С хэм хүртэл халах хүчин чадалтай ба энгийн пиццаг ердөө 90 секундын хугацаанд болгодог аж.
Т.МӨНХ