МАХН-ын дарга Н.Энхбаярын бие хамгаалагч М.Мөнхөөг АТГ-аас өнгөрөгч баасан гаригт баривчлан саатуулсан байна. Түүнийг хуурч аваачаад хорьсон хэмээн МАХН-аас мэдээлэв. М.Мөнхөө нь хөлдөө бэртэл авсны улмаас гэрээр эмчлүүлж байжээ. Энэ үед нь АТГ-аас тодорхой асуудлаар мэдүүлэг авъя хэмээн дуудаж авчрангуутаа шууд хорьсон байна. Намынхаа даргын бие хамгаалагчтай уулзах хүсэлтийг З.Баянсэлэнгэ болон О.Баасанхүү нарын зүгээс тавьж байгаа аж. Мөн дөрөвдүгээр сарын 12-нд Н.Энхбаярыг баривчилж байсныг сануулж, МАХН-аас жагсаал хийхээ мэдэгдсэн юм.
Д.УУДАМ