“Ролекс кап-2011” тэмцээн өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

“Ролекс кап-2011” тэмцээн өндөрлөлөө

Далбаат завины “Колекс Кап-2011” тэмцээний Францын гараа өндөрлөлөө

Франц улсын Сэнт Тропез боомтын эрэг орчимоор гурав хоног үргэлжилсэн Ролекс кап тэмцээн боомтыг орхиж задгай далайд гарчээ. Гэхдээ зүгээр ч нэг хөвөөд явчихсангүй дараагийн гараа явагдах Жэноа хүртэл уралдаж нийлбэр оноогоо дээшлүүлэх зорилготой юм. Уралдаан өглөөний 4 цагт эхэлсэн бөгөөд боомтын эрэг дээр олон тооны хөгжөөн дэмжигчид хүрэлцэн ирж тэмцээнд оролцогч 190 завийг үдэж өгчээ. Зохион байгуулагчдын зүгээс эхлээд жижиг хурд багатай завинуудыг гараанаас гаргасан бол өндөр хүчин чадалтай том далбаатай завинуудыг сүүлийн эгнээнд гараанаас гаргасан байна. Өмнөх богино зайн гараануудад түрүүлсэн “Алэгрэ” баг уралдааныг дунд хэсэгт гараанаас гарсан байна. Гэхдээ энэ уралдаанд тэдний сайн тактик хэрэг болохгүй. Учир нь 234 миль буюу 391 км шулуун замд уралдах учраас хамгийн өндөр хурдыг гаргах чадвартай завь л тэргүүлэх учиртай. Гараанаас гарсан завинуудаас эхний 10 км хамгийн өндөр хурдыг гаргасан завь нь Словений Эсимит баг байлаа. Тэдний хувьд 11.2 зангилаа хурдтайгаар гараанаас гарсан нь хамгийн өндөр хурдаар тэмдэглэгдсэн байна. Харин үүний дараагийн өндөр хурдыг Францын “X-Triplex”, Хавиэр Пуеолоор удирдуулсан 2009 оны аварга Испаний “Калима” багууд үзүүлсэн байна. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар уралдааны завинууд дундажаар 4-5 зангилаа хурдтайгаар 391 км замыг туулж Италийн Жэноа руу хүрэх гэнэ.     

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж