“MCS”-ийг сүйрүүлэх хэрүүлийн алим

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

“MCS”-ийг сүйрүүлэх хэрүүлийн алим

Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-ы шинэ дугаар уншигчдын гарт хүрлээ. Энэ дугаарт сэтгүүлч З.Боргилмаагийн бичсэн “MCS-ийг сүйрүүлэх хэрүүлийн алим” нийтлэл тэргүүн нүүрэнд гарчээ. Монголын улс төртэй хамгийн ихээр хутгалдсан компанийг тэргүүлдэг энэхүү аж ахуйн нэгж саяхныг хүртэл “Үндэсний компани” гэх өргөмжлөлийг хүртэж байснаа хэрхэн нэр хүнд нь унаж буй тухай тодорхойгоор өгүүлсэн байна.

Мөн сэтгүүлч Б.Төрбат Багануур дүүрэгт томилолтооор ажиллан “Өдрийн сурвалжилга” бэлтгэснийг энэ дугаарын I-IV нүүрт нийтэлжээ. Тус дүүргийн иргэдэд тулгамдаад басан цэцэрлэгийн асуудлыг хэн хэрхэн шийдвэрлсэн талаар эцэг, эхчүүд юу гэж өгүүлснийг эндээс уншиж болно. Дашрамд дуулгахад тус дүүрэг цэцэрлэгийн хомсдолгүй болсон гэнэ.

Нийгэмд тахал мэт тархаад буй хар тамхи, түүнтэй холбоотой гэмт хэргийн талаар сэтгүүлч Р.Саруул нийтэлжээ. Түүний энэ удаагийн нийтлэлд амьжиргааны боломж муутай айлын хүүхдүүд бусдын өгөөш болж хар тамхины хэрэгт ял үүрдэг тухай дэлгэрэнгүйгээр мэдээлсэн байна.

Харин улс төр, мэдээллийн II, III нүүрэнд өчигдөр Төрийн ордонд болсон үйл явдлууд хийгээд өнөөгийн улс төрд өрнөж буй халуун сэдвүүдийг онцолсон байна.

Энэ удаагийн ярилцлагын буланд буюу VI нүүрт “Бие даагч иргэдийн холбоо”-ны Ерөнхий зохион байгуулагч, Улс төр менежментийн академийн захирал Д.Уламбаяр ирэх сонгуультай холбоотой мэдээллүүдийг түгээжээ.

Гэлхий дахинд болж буй сонирхолтой үйл явдлуудыг онцолдог VII нүүрт “Бэби бокс буюу амдралын цонх” орчуулгн нийтлэл хэвлэгдсэн. Манай улсад “хүрдний хүүхэд” хэмээн нэрлэгддэг, үр хүүхдээ орхидог явдал бишгүй бий. Тэгвэл гадны орнууд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг унших боломж бүрдлээ.

Чөлөөт цагт зориулсан VIII нүүрт Ертөнцийг харах цонх гэдэг номын талаар өгүүлсэн байгаа. Хэмжээний хувьд хамгийн жижиг тэгсэн хэрнээ сонирхолтой номын жагсаалтыг ч эндээс унших боломжтой юм.

Өглөө бүрийг хамтдаа угтдаг “Өглөөний сонин”-оос дээрх мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншаарай. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж