Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнгөрсөн шөнө Францын "Пари Сен Жермен" Английн Манчестер Ситиг талбай дээрээ хүлээн авч тоглолоо. Энэхүү тоглолт 2:2-оор тэнцээгээр өндөрлөлөө. Тоглолтын 38 дахь минутад Кевин де Брюйне гоолдож, тооны харьцааг нээсэн ч 41 дэх минутад Ибрагимович тоог тэнцүүлсэн юм. Улмаар 59 дэх минутад Рабьо, 72 дахь минутад Фернандиньо гоолдлоо.