Ялтай эсэх лавлагааг тодорхойлолтоор олгодог болжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

Ялтай эсэх лавлагааг тодорхойлолтоор олгодог болжээ

Хууль зүйн сайдын тушаалаар “Шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийг хөтлөх, лавлагаа олгох заавар”-т өөрчлөлт оруулж, ялтай эсэх эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор албан ёсоор олгохоор болжээ.

Иймд БНСУ болон бусад улсад зорчих виз хүссэн иргэдэд өчигдрөөс эхлэн ялтай эсэх эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор цагдаагийн байгууллага олгож эхэлжээ.

Ялтай эсэх лавлагааг "Тодорхойлолт"-оор авах иргэн, байгууллага нь Үндэсний архивын газраас тогтоосон журмын дагуу үйлчилгээний 500 төгрөгийн төлбөрийг Төрийн сан дахь ЦЕГ-ын данс болох 900012034 дугаартай дансанд тушаах юм байна. Ингээд баримтыг иргэний үнэмлэх эсхүл түүнтэй адилтгах баримт, урилга, виз мэдүүлж буй бусад бичиг, баримтын хамт Лавлагааны санд авчирч лавлагааг авна. Төлбөрийг аль ч банкаар дамжуулан төлж болох аж. Лавлагааны сан Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, Цагдаа хотохонд байрлаж байгаа юм байна.

Дашрамд дуулгахад, зааварт “…Монгол Улсын иргэдээс Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн болон Консулын газарт хандан тухайн гадаад улс оронд зорчих виз хүссэн тохиолдолд тухайн иргэний виз хүссэнийг нотлох баримт /иргэний үнэмлэх эсхүл түүнтэй адилтгах баримт, урилга, виз мэдүүлж буй бичиг, баримт/-ыг үндэслэн иргэний ял шийтгэлтэй эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор олгохоор нэмэлт оруулсан байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж