Юуг нь нуух вэ, ажлын аль нэг өдөр амжуулаад Хүчит шонхор руу жороолдог юм. Мах нь хямд, бас шинэ. Амралтын өдөр бүгдээрээ шавдаг болохоор аргаа олсон манхны ченжүүд хагас, бүтэн сайнд махныхаа үнийг нэмчихдэг болохоор тэр. Дэлгүүрээс авахад яана аа, зах заваан гэж хэлж магадгүй. Үгүй. Ялгаагүй дэлгүүрт захын махыг авчраад 2000-3000 төгрөг нэмээд зардаг юм аа. Өөрсдөө очоод авчихсан нь сарын “юманд” маань хэмнэлттэйн дээр илүү сонголттой. Гэхдээ тэрийг амьдралдаа тийшээ ховорхон зүглэдэг, хэргэм, зэргээ ашиглаад хөдөөнөөс идшээ зөөлгүүлдэг ямбатнууд бол яаж мэдэх билээ. Харин маньтай адилхан бүсээ чангалаад болгох гэж яваа жирийн төрийн албан хаагчид андахгүй.
Хөрөнгөтэй, чадалтай нэгнээ ад үзэх гээгүй юм шүү.
Нэгэн ченжийн яриа. Хэдхэн жилийн өмнө цагдаагийнханг wolkeswagen-аар хангахаар болж хэрэндээ баяр хөөр болсон. Мэдээж зориулалтын тоноглолтой цагдаагийн машин бүх үзүүлэлтээрээ жирийн машинаас илүү байх стандарттай учраас үнийн хувьд газар тэнгэр шиг ялгаатай. Жирийнх нь 25 мянган ам.доллар байхад цагдаагийнх нь 60 мянган доллар байх жишээний. Гэтэл манайхан болсон хойно эхлээд танилцуулахдаа үнэтэй хувилбарыг нь оруулж ирээд нийлүүлэхээр болохдоо ердийнхийг нь оруулж ирсэн юмсанж. Зөрүү нь дор хаяхад хоёр дахин хямд. Ингэхдээ цагаан болоод хар хөх өнгийн хоёр төрлийн өнгөтэй ердийн тэрэг оруулж ирээд эндээ хамар, хаалгыг нь солиод өгчихсөн байгаа юм. Ашиг ч гэх жигтэйхэн унана биз. Манай цагдаа нар сайн л даа. Тэр зэргийг бол мэдэхтэйгээ. Гэхдээ машиныг эргүүлийн цагдаа бус эрх мэдэлтэн авсан. Амаа хамхихгүй бол “хөлд дүүжлэх унаатай боллоо гэж баярлахын оронд” гэсэн банга хүртээд ажлаасаа халагдана. Эрх мэдэлтэн энэ луйврыг мэдээгүй биш мэдэж, өөрийн хувиа ч хүртсэн. Нэг ч гэсэн машины ченж “бурзайсан” нь болоо доо.
…Бусад улс орон стратегийн гол салбар гэж үздэг нэгэн агентлагт бас л ийм жишээ давтагджээ. Ингэхдээ тусгай зориулалтын машин нэрийн дор зах зээлийн үнээс тав дахин их үнээр авсан байгаа юм. Гэтэл тэрхүү машин нь пааргүй, хөргүүргүй байх жишээтэй. Моторгүй машин нийлүүлээгүй нь яамай даа. Манайхан мэдэх л улс.
Тэгвэл мөнөөх шар дээлтэй хүн гуйж байж Өмнөд Солонгосоос жилийн таван хувийн хүүтэй 27 сая орчим ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авч Холбоо хяналт мэдээллийн сүлжээ төсөл, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хянах төслийг хэрэгжүүлсэн жишээ дээрх хоёроос илүү шахаа. Солонгосчууд тооцоотой юм болохоор зээл өгснийхөө хариуд өөрсдийнхөө компаниас тоног төхөөрөмжөө худалдан авах болзол тулгасан байдаг. Манайхан ч үйлдвэрлэж чадахгүйгээс хойш зөвшөөрч. Ингэхдээ “Самсунг”-ээс л гэхэд компьютер худалдан авахдаа манай дэлгүүрүүдэд зарж байгаа үнээс 5-6 дахин илүү үнээр авсан байгаа юм. Үзүүлэлт нь яг ижил. Камер, бусад тоног төхөөрөмжийн заримыг нь бүр ес дахин илүү үнээр авах жишээтэй. Гадны компанийг өөрсдөөс нь зээл авч хэд дахин өндөр үнээр бүтээгдэхүүнийг нь худалдан авч дэмждэг, үгүй мөн мундаг улс аа.
Бусад улс оронд стратегийн гол салбар гэж үздэг нэгэн агентлагт бас л ийм жишээ давтагджээ. Ингэхдээ тусгай зориулалтын машин нэрийн дор зах зээлийн үнээс тав дахин их үнээр авсан байгаа юм. Гэтэл тэрхүү машин нь пааргүй, хөргүүргүй байх жишээтэй. Моторгүй машин нийлүүлээгүй нь яамай даа. Манайхан мэдэх л улс.
“Эрдэнэт” үйлдвэр гурван мянган төгрөгийн үнэ бүхий хэдэн мянган бэлгэвчийг ажилчдынхаа хэрэгцээнд авсан талаар мэдээлэл өнгөрсөн жил цацагдаж, удирдлагууд нь няцаасан. Арай ч ажилчдаа гэр бүлээс гадуур харилцаанд ор гэж бэлгэвчийг нь бэлдэж өгдөггүй байлгүй. Гэхдээ энэ үйлдвэрийн агуулахад 10 гаруй тэрбум төгрөгийн хэрэгцээгүй шахаа хэвтэж байдгийг удирдлагууд нь хэлдэг. Өмнөх удирдлагууд нь хэт өндөр үнээр авсан тэдгээр барааг зарья гэхээр алдагдалд орж, төрийн хөрөнгийг хэт хямдхан худалдсан хэрэгт ороогдох болохоор одоог хүртэл хадгалж л байдаг юмсанж. Шалгуулах гэхээр хүн чанар нь ч зулгаадаг биз дээ. Жирийн төрийн албан хаагч таван хувийн хүүтэй зээлд хамрагдах гэж үйлээ үздэг бол энэ үйлдвэрийн удирдлагууд байрны дэмжлэг болгож хэдэн зуун саяар тооцогдох мөнгө авсан баримтыг нийтэд дэлгэсэн. Саванд нь тааруулж дэмжлэг үзүүлдэг халамжтай төртэй еэ.
Хамгийн сүүлд л гэхэд Хятадын хөнгөлөлттэй зээлээр 64 сая ам.доллараар таван зүтгүүр, техник хэрэгслийг худалдан авч огт ашиглалгүй моралын элэгдэлд оруулсан. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа л гишгүүр дээр нь зургаа татуулж, үзэж харах юмтай үлдсэн. Төрийн минь сүлд өршөө гэмээрээ.
Иймэрхүү байдлаар манай төр худалдан авалт хийдэг. Тиймээс бизнесийнхэн маань сийрэг толгойтой юм болохоор үйлдвэр байгуулж, ажилчид цалинжуулж махаа барж байхаар төрийн албанд Хятадаас бараа бөөндөж авчраад хэд нугалаад шахахыг илүүд үзэж, танил тал хайдаг болсон.
Энгийн логикоор аваад үзвэл тендерийн мөн чанар нь хямд өртгөөр илүү чанартай худалдан авалт, гүйцэтгэлд хөрөнгө оруулах ёстой. Харин манайд эсрэгээрээ. Хамгийн өндөр үнээр огтоос чанаргүй, хэрэгцээгүйг нь сонгоход чиглэх нь нэг бодлын таатай. Төрийн өндөр албан тушаалтнууд нь гадаад руу явахдаа ая тал засч, тусламж, зээл олгооч гэж бөхөлзөж, тонголзсон гуйлгачилсаар хэдэн доллар олж ирдэг ч түүнийг нь ингэж л зарцуулдаг. Тиймээс л бид өөрсдөө ч мэдэлгүй өнгөтэй, өөдтэй болгоноо тэднээр төсөөлөн хараан, зүхдэг болжээ. Олон өмчит, чөлөөт зах зээлийг сонгосон хэрнээ коммунистууд шиг хөрөнгөтнийг үзэн яддаг болсон шалтгаан нь ердөө л энэ. Төрөөс тэрбумтнууд төрөөд, шударгаар бизнес хийсэн нь хавчигдан дампуураад байхаар өөрөөр ч яах билээ. Бид өөрсдөө ийм байж “Би авлигачин болно” гэж мөрөөдлөө хэлсэн хүүхдээ загнаад юу өөрчлөгдөнө гэж?! Хөлсөө дуслуулж бус гараа хүндрүүлж олсон мөнгө үнэ цэнэгүй хойно, дэлгүүр орохоос ч өөрөөр яах вэ.
Манай төрийнхөн хэзээний дуудлага худалдаанд оролцож дадсан баян хүн аятай цамнаж хамгийн өндөр үнэ амласанд нь мөнгөө өгдөг нь хачин шүү. Эсэргээрээ дуудлага худалдаа болоход тендерт оролцож буй аятай хэлснээс дээш хэн ч илүү үнэ санал болгодоггүй. Өөрийн хүссэн үнэд очтол навсайтал нь унагаж байгаад авах жишээтэй.
Ийм нэг эсрэг тэсрэгийн хууль миний Монголд үйлчилж буйд зарчмыг нь чаддаггүй юмаа гэхэд зарим үгнийхээ утгыг өөрчлөх санаа молхи Л.Нарантөгст төрөх нь мүүнчнээр дуудуулахын цондон гэлтэй.