Сан Франциско эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгодог болов

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Сан Франциско эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгодог болов

 

АНУ-ын Сан Франциско шинэхэн эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгосон Америкийн анхны хот болж байна. Шинэ зохицуулалтын дагуу хотын ажил олгогч нар шинэхэн аав ээжүүдэд цалинтай чөлөө олгодог болж байгаа ажээ. Хуульчид ийм зохицуулалтыг цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай маргаан ид өрнөж байгаа үед цагаа олсон алхам боллоо гэж үзэж байна.

 

Шинэ хүн төрсний дараа эсвэл хүүхэд өргөж авсны дараа олон залуу гэр бүлд хүүхдээ харж, асрахад ажлаасаа түр чөлөө авах шаардлага гардаг тухай хотын иргэдийн санал хүсэлтийг харгалзан Сан Франциско хотын ажил олгогчдын зөвлөл хүүхэд төрсний дараа эцэг эхчүүдэд зургаан долоо хоногийн цалинтай чөлөө өгөх шийдвэрийг гаргажээ.  Харин хотын жижиг бизнес эрхлэгчид үүнийг төдийлөн таашаахгүй байгаа гэнэ.

 

Калифорни, Род-Айленд болон Нью Жерси мужид хүүхэд төрсний чөлөө олгодог боловч ажилтны цалингаас суутгадаг ажээ. Харин Нью Йорк мужид өнгөрсөн сард шинэхэн эцэг эхчүүдэд 12 хүртэл сарын цалинг бодож олгохыг зөвшөөрсөн зохицуулалт гарсан юм.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж