МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд болох гэж байна. Түүнд оролцохоор МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх сая ирлээ. Өглөө эртлэн Удирдах зөвлөлийн хурал болж, “Монголын үнэн” сонины шинэ ерөнхий эрхлэгчээр яруу найрагч Ж.Мөнхбатыг томилсон бол одоо УИХ дахь МАН-ын бүлгийн даргад нэр дэвшүүлэх, Сонгуулийн хуулийн төслөөр намын байр суурийг хадгалах чиглэлээр ярилцахаар болсон байна.
Удирдах зөвлөлийн өглөөний хурлаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нэрийг МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр санал нэгтэй тогтжээ. Гэхдээ маргааш болох Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны чуулганаар уг асуудлыг эцэслэн шийдэх юм байна.
Д.ОЮУН