&#34Барселона&#34 хожлоо

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

&#34Барселона&#34 хожлоо

Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө Испанийн алдарт "Барселона", "Атлетико Мадрид" клубүүд тоглосон. "Барселона"-гийн талбай дээр болсон тоглолтод 2:1-ээр талбайн эзэд хожин давуу байдлыг өөртөө авч чадлаа.

Тоглолтын 25 дахь минутад Фернандо Торрес эхний гоолыг оруулсан ч үүнээс 10 минутын дараа тэрээр Сержио Бускетс дээр алдаа гаргаж, улаан карт аван талбайг орхилоо. Хүн дутуу тоглосон "Мадрид"-чууд хамгаалсан тоглолтыг хийж, эхний үеийг дуусгасан. Улмаар тоглолтын 63, 74 дэх миунтад Луиас Суарез хоёр гоолыг оруулан ялагч тодорсон. Суарез хоёр дахь гоолоо мөргөж оруулсан юм.

Хоёр багийн хариу тоглолт энэ сарын 12-д "Атлетико Мадрид"-гийн талбай дээр болно.  

Ж.ГҮЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж