80 хэдэн ДОХ буюу найгүй Монголчуудад даруулга хэрэгтэй!

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

80 хэдэн ДОХ буюу найгүй Монголчуудад даруулга хэрэгтэй!

ДОХ-ын 80 хэд дэх тохиолдол илэрлээ. Зөвхөн албан ёсоор зарлагдсан тоо
нь энэ. ДОХ манайд анх бэлгийн замаар орж ирээд, мөн бэлгийн замаар,
доодохоо захирч сураагүй "новшнууд"-аас болж тарж байсан бол одоо ахуйн
замаар, цус мус энэ тэр гээд тархаж эхлэх нь бололтой. ДОХ-той донорын
шуугиан үүний тол жишээ. Тархалтын хүрээ томорч байгаа болохоор тархах
арга хэлбэрүүд нь мөн олширч байна гэсэн үг л дээ. Бас эсрэгээрээ,
тархах арга зам нь олширч байгаа болохоор тархалт нь улам л нэмэгдэж
таараа. Цаана нь мэдэгдээгүй байгаа тохиолдлууд ойролцоогоор 8000 орчим
гэсэн багцаа байдаг. Энэ гашуун мэдээ манай нийгмийн өнөөгийн дүр
төрхийг илтгэж байна. Бид сүйрэл рүүгээ явж байна!

Юун сүйрэл вэ, хаана юугаа дэмийрээд байна вэ гэж үү? Яасан, хятадууд
өнөө маргаашгүй дайрч орж ирээд хамаг юмыг булаан эзлэх гээд байна уу хэ
хэ хэ гэж үү? Шударга ардчилсан шинэ ерөнхийлөгч агуу Элбэгдорж төрийн
тэргүүнтэй болчихоод бүх юм сайхан болж эхлэх гэж байхад юугаа дэмийрээд
байна аа гэж үү?

Үнэндээ бид сүйрэл рүүгээ явж байна. 1990 онд нийгмийн тогтолцоогоо
өөрчилж, ардчилсан улс болсон тэр цаг үеэс бид аюулд орж эхэлсэн юм аа.
Ардчилал хэдийгээр сайхан нийгэм боловч хувь хүний ёс суртахууны
төвшнийг доош чирдэг муу талтай. Ёс суртахууны хэм хэмжээг үнэлэх
нийгмийн үнэлэмж ямагт, алгуур доош урууддаг байна. Ингээд нэг мэдэхэд
биеэ үнэлэхийг нийгэм нь хүлээн зөвшөөрөх жишээтэй. Ингэсэн нийгэм дараа
нь мансууруулах бодисыг хүлээн зөвшөөрнө. Дараа нь өөр бас нэг юмыг
хүлээн зөвшөөрнө. Гэх мэтээр нийгэм алгуур доройтолд ордог… Монголд яг
ийм үзэгдэл өнөөдөр явагдаж байна. Залуу монгол хүн ёс суртахууны
доройтолд ороод эхэлчихсэн байна!

Хүн бол нийгмийн амьтан, бас байгалийн амьтан гэдгийг бид мэднэ. Өөрөөр
хэлбэл хоёрдмол (дуал) мөн чанартай амьтан. Ёс суртахууны доройтолд орно
гэдэг нь хүн нийгмийн амьтан талаасаа регресст орж байна гэсэн үг.
Харин энэ нь цаашаагаа хүнийг биологийн доройтолд оруулах болно. Өөрөөр
хэлбэл хувьслын регресст оруулна гэсэн үг. Үр дүнд нь хүн бүхэлдээ эсрэг
чиглэлтэй эволюци буюу инволюцид орно гэсэн үг! Залуу монгол хүн аль
хэдийнээ инволюцид өртөж эхэлсэн байна. Харж л байгаарай, 100 жилийн
дараа гэхэд монголчууд бүхэлдээ сармагчин болоод хувирчихсан байх вий
дээ…

Ер нь нийгмийн зүгээс хувь хүнд тодорхой хэмжээний дарамт ямагт үзүүлдэг
байх хэрэгтэй л дээ. Ийм дарамттай байнга тулж, тулгарч, түүнийг даван
туулж байж хувь хүн төгөлдөршиж, төлөвшиж, илүү боловсорч, илүү ухаалаг
болдог. Харин хэт либералжсан, хэт хувийн эрх чөлөөг шүтсэн нийгэмд
ороод ирэхээр ийм дарамт байхгүй болж, тэгснээр хувь хүн ёс суртахууны
биш харин инстинктийнхээ боол болдог. Ийм инстинктүүд нь хурьцах,
мансуурах, зугаацах цэнгэх, таашаал авах гэх мэт болно. Монголын
залуусын дунд яг ийм үзэгдэл өнөөдөр явагдаж байгаа. Энэ бол сүйрэл. Энэ
бол ямар нэг нам, хүчин, хүнтэй холбоотой асуудал биш. Энэ бол
системийн гажиг. Учир нь монголчуудад барууны, тэр тусмаа англо-саксоны
угшилтай либерализмыг тахин шүтсэн нийгэм огт зохихгүй.

Тэгэхээр бид яах ёстой вэ? Шулуухан хэлэхэд, яаж ч чадахгүй. Яахав, ганц
нэг зүйл оролдоод үзэж болох юм. Тухайлбал, нэн даруй хатуу
дарангуйлалтай хяналттай дэглэм тогтоож, насанд хүрээгүй хүмүүсийг орой
9-ээс хойш гадагш эцэг эхийн хяналтгүйгээр гаргадаггүй болгож, ер нь 23
цагаас хойш хөл хорио тогтоож, ард иргэдийн дунд "Бэлгийн үнэнч байдал",
"Нэг хавьтагчтай байхын давуу тал", "Дур хүслээ хянаж сурах нь",
"Хурьцлын мөн чанар юу вэ?", "Хуялын боол болох уу босс нь байх уу?",
"Доодохоо хэрхэн захирч сурах вэ", "ДОХ-ыг донгодох нь" гэх мэт сэдвээр
өргөн хүрээтэй яриа, ухуулга, танилцуулгын кампаанит ажил өрнүүлж,
монголын задарсан завхарсан иргэдийг хүчээр, сүрээр, аргаар, залиар,
зарлигаар сэнхрүүлж, төлөвшүүлж, хүмүүжүүлж, хашрааж эхэлмээр байна.
Ардчилал, хүний эрх энээ тэрээ гэж хашгирдгаа болимоор байна. Ардчилал
илүү чухал уу, улс үндэстний бүрэн бүтэн байдал илүү чухал уу гэсэн
сонголтын үе ирээд байна. Бүхэл бүтэн үндэстний хувь заяа, эрүүл мэндээр
дэнчин тавьсан ардчилал бидэнд хэрэггүй биз дээ?

http://kakadumn.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж