Согтуучууд хүний амь бүрэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.06-нд нийтлэгдсэн

Согтуучууд хүний амь бүрэлгэжээ

Архи хэтрүүлсэн хэрэглэсэн хүмүүс нэгнийхээ аминд хүрсэн хэрэг  энэ сарын 4-5-нд шилжих шөнө нийслэлд хоёр ч газарт гарчээ. Сүхбаатар дүүргийн зургадугаар хороонд байрлах  зочид буудалд  нэгэн эмэгтэй амиа алджээ. Талийгаачтай  хамт зочид буудалд гурван хүн байсан бөгөөд тэд буудлын өрөөнд хамт архидан согтуурсан байна. Талийгаач, 32 настай эмэгтэй бусдад зодуулсан байдалтай амь насаа алдсан байжээ.

Мөн шөнө Сонгинохайрхан дүүргийн VI хороонд байрлах “Содон” хороололд хүний амь хөнөөсөн хэрэг гарчээ. Хохирогч Г нь тус хороолол дахь гэртээ хоёр хүнтэй архи ууж байжээ. Түүнтэй хамт байсан 43 настай Ж  талийгаачийг хутгалж, амь насыг нь бүрэлгэсэн байж болзошгүй хэмээн саатуулсан байна. Дашрамд дурдахад талийгч  Г нь 2014 оны арваннэгдүгээр сард хар тамхи борлуулсан, хэрэглэсэн  хэргээр Улсын дээд шүүхээс нэг жил хоёр сарын ялаар шийтгүүэн дуулиан тарьж байсан Г.Сарангэрэлийн аав ажээ.

М.СУРА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж