Төрийн албан хаагчийн шалгалт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчийн шалгалт боллоо

Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу Төрийн албаны шалгалтыг Дорнод аймагт зургадугаар сарын 18-ны өдөр зохион  байгууллаа. Шалгалтад нийт 105 иргэн оролцож, 104 иргэн шалгагджээ. Төрийн албаны есөн ажлын байранд шалгалтад орсон иргэдийн 30 нь дэс түшмэлийн ангилалд, 73 нь туслах түшмэлийн ангилалд орсон байна. Дээрх журмын дагуу төрийн албаны мэргэшлийн шалгалтыг сорилын, бичиг баримтын, ярилцлага, ур чадварын гэсэн дөрвөн төрлөөр авчээ. Нийт шалгалтад орсон иргэдийн 61,5 хувь болох 64 иргэн шалгалтад тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгдэх  боломжтой болов. Тэнцсэн 64 иргэний 20 нь дэс түшмэлийн ангиалал, 44 нь туслах  түшмэлийн ангилалд хамаарч  байна. Мөн Дашбалбар сумын Засаг даргын тамгын газрын МЭҮ-ийн тасгийн Малын  үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн, аймгийн төвд Тээвэр авто замын газарт авто зам хариуцсан мэргэжилтэн гэсэн хоёр ажлын байранд шалгалтад орсон иргэдээс тэнцээгүй тул сул ажлын байр үлдэж байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж