Луис Энрике: Манай багийн зорилго өрсөлдөгчөөсөө сайн тоглох

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Луис Энрике: Манай багийн зорилго өрсөлдөгчөөсөө сайн тоглох

Луис Энрике: Манай багийн зорилго өрсөлдөгчөөсөө сайн тоглох

Өнөө шөнө Испанийн алдарт “Барселона” клуб лигийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгч “Атлетико Мадрид”-тай тулах ёстой. Өмнө нь Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт учраа таарч тоглоход “Атлетико” өрсөлдөгчөө мулталж байсан түүх бий. Тэгвэл энэ удаад шөвгийн наймд энэ хоёр баг үхэх, сэхэхээ үзэх нь. Тэгвэл Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтын өмнө “Барселона”-гийн дасгалжуулагч  Луис Энрике өөрийн байр сууриа илэрхийлжээ.Тэрбээр  “Манай багийн хөлбөмбөгчид өрсөлдөх чадвар сайтай, найдвартай хүмүүс. Тэд үнэхээр гайхалтай. Тэгээд ч бид “Атлетико”-гийн эсрэг бүхнээ шавхаж тоглоно. Хожих эсэхийг би хэлж мэдэхгүй юм. Ямартай ч манай баг энэ улирлын турш үзүүлсэн тэр л тоглолтоо гаргах боломжтой байгаа. Би багийнхандаа маш их итгэдэг.Энэ тоглолтод бид өөрсдийн арга барилаасаа ухрахгүй. Бид өрсөлдөгчийнхөө бүсэд бөмбөг эзэмшиж, тэдний сөрөг довтолгоо хийх боломжийг аль болох багасгана. Зорилго бол өрсөлдөгчөөсөө л сайн тоглох. “Атлетико” аюултай өрсөлдөгч болохоороо л өдий хүртэл өрсөлдсөөр яваа баг.  Месси, Неймар, Суарес гурав бол дэлхийн шилдгүүд. Гэхдээ тэд машин биш шүү дээ. Тэд манай багийг хэзээ ч хожигдошгүй болгох боломжгүй”  хэмээн ярьжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж