орон, шударга ёс,тусгаар тогтнол” эвслээс өнөөдөр “Монгол ньюс”
мэдээллийн төвд бүх ард түмний санал асуулгын явцын талаар мэдээлэл
хийлээ. Энэхүү санал асуулгад “Та сонгуулийн амлалтаа биелүүлээгүй
“манан” / Монгол ардын нам/ Ардчилсан намын байгуулсан УИХ, Засгийн
газарт итгэж байна уу?”, “Таван толгойн орд газрыг бүхэлд нь 100 хувь
ард түмний мэдэлд өгөх нь зөв үү?” гэсэн хоёр асуултыг тавьжээ. Улсын
хэмжээнд 850 мянган саналын хуудсыг тараасан гэнэ. Өнөөдрийн байдлаар
600 мянган саналын хуудас эргэн ирж тоологдоод байгаа аж.
Өнөөдөр
Улаанбаатар хотын санал асуулгын урьдчилсан дүнг танилцууллаа.
Улаанбаатарт нийт 375 мянган саналын хуудас тараасан ба одоогийн
байдлаар саналаа өгсөн 366 мянган хүн байгаа аж. Үүний 77 хувь буюу
281820 хүн нь “манан”-гийн төр засагт итгэхгүй байна гэсэн бол 23 хувь
буюу 84180 хүн нь итгэж байна гэж санал өгчээ. Харин “Таван толгойн орд
газрыг бүхэлд нь 100 хувь ард түмний мэдэлд өгөх нь зөв үү?” гэсэн
асуултанд 81 хувь буюу 296460 хүн зөв гэж хариулсан бол 19 хувь буюу
69540 хүн буруу хэмээн хариулжээ. Энэхүү санал асуулгад нийслэлийн
сонгуулийн насны нийт хүмүүсийн 54.2 хувь нь хамрагдсан байна.
Маргаашаас
эхлэн зургадугаар сарын 26-ныг дуустал өдөр бүр урьдчилсан байдлаар
аймгуудын санал асуулгын дүнг танилцуулах юм байна.
“Монголын
бүр ард түмний их хуралдай”-г зургадугаар сарын 27-нд хуралдуулан Бүх
ард түмний санал асуулгын дүнг эцсийн байдлаар өргөн барьж, дараагийн
улс төрийн шийдлүүдээ их хуралдайгаараа хэлэлцэж батлах ажээ.