АНУ-ын цэргүүд дронтой болно

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

АНУ-ын цэргүүд дронтой болно

Дрон хэдийнэ шинэ зүйл байхаа больсон. Түүнийг үйлчилгээний байгууллагуудад өргөнөөр ашиглаж, хүмүүс ч өдөр тутмын амьдралдаа хэрэглэх нь ихэссэн билээ. Харин үүнийг хамгийн сүүлийн үеийн техник технологийг ашиглаж байдаг АНУ-ын арми өргөнөөр хэрэглэж эхлэхээр болжээ. Тус улсын армийн цэргүүд маш жижиг хэмжээтэй дроныг яг л буу дуулга зэрэг шигээ энгийн хэрэглэл болгон хүлээн авдаг болох аж. Ингэснээр даалгавар гүйцэтгэж авахдаа дайсны байршлыг илрүүлэх, явах маршрутынхаа байдлыг хянах зэрэг олон талаар ашиглах юм байна.

Гэхдээ энэ төсөл яг одооноос хэрэгжиж эхлэхгүй. Харин ирэх 2018 оноос эхлэх аж.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж