Та аав, ээж болмоор байна уу?

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Та аав, ээж болмоор байна уу?

Та ээж эсвэл аав болмоор, хүүтэй охинтой болмоор байвал энэ зөвлөгөөг уншаарай. Энэ тэндээс уншсан, алтан туршлагатай хүмүүсээс сонссон зөвлөгөө зэргийг өөрийхөөрөө нэгтгэж бичлээ. Гэхдээ би эмч, анагаах ухааны чиглэлийн хүн биш, дээр нь доорх зөвлөгөөнд албан ёсны туршилтаар батлагдаагүй ам дамжсан яриа зэрэг байгаа учир 100 хувь баталгаа өгч чадахгүй гэдгийг дурьдах нь зүйтэй болвуу.
Эдгээр зөвлөгөөг дагахаас өмнө хэрвээ эрхэм хосууд маань хүүхэдтэй болхоор шийдсэн бол хүүхэд олохоос ядаж сарын өмнөөс бие сэтгэдээ бэлтгэх хэрэгтэйг анхааруулья.
1.   Юуны өмнө архи тамхинаас татгалзаж, хүнтэй муудалцах, муу сэтгэл агуулахаас зайлсхийж сэтгэл санаагаа тайдван байлгаж сайн сайхан зүйлийг бодох хэрэгтэй. Тэгж гэмээнэ ирээдүйд төрөх хүүхэд тань сайхан сэтгэлтэй, уужуу тайван, мэргэн ухаантай сайхан хүн болно гэж эртний мэргэдүүд сургасан байдаг.
2.   Орчин үеийн анагаах ухаанд хүүхэд олхоор шийдсэн бол ирээдүйн эцэг эхчүүд маань эрүүл мэндлийн үзлэгт орж хууч өвчин байвал эмчлүүлэх.
3.   Ялангуяа удамшлын ямар нэг өвчин байгаа эсэхийг шалгахыг зөвлөдөг. Хэрэв өвчтэй бол энэ хүүхдэд удамших магадлалтай учир хүүхэдтэй болох эсэхээ дахин нэг бодох шаардлага гарах байх. Ялангуяа нас тогтсон хосуудад энэ хамгийн их хамаатай байдаг.
4.   Мөн жирэмсэн болохоос 1 сарын өмнөөс ямар нэг эмчилгээний эм тан хэрэглэхийш хориглодог. Жмрэмсэн болхоор шийдсэн эмэгтэй хамгийн түрүүнд шүдээ эмчлүүлээрэй. Жирэмсэн болход дааврын нөлөөгөөр буйл хавдаж цус гарах, шүд сулрах магадлал өндөрсдөг.
5.   Эцэст эмчээс ямар нэг байдлаар зөвлөгөө авсан нь хамгийн зөв алхам болно.     
Хүн болгоны физиологийн онцлог өөр өөр учир доорх аргууд хүн бүрт өөр өөрөөр байж болзошгүй гэдгийг анхаараарай.

http://mongolbusgui.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж