Хэдхэн жилийн өмнө л Ази тивийн шилдэг клубүүдийн тоонд зүй ёсоор ордог байсан Японы Урава Рэд Даймондс өнгөрсөн жилээс эхлэн амжилт нь огцом унаад байгаа юм. Багийн бүрэлдхүүнд нэг их өөрчлөлт ороогүй ч тун базаахгүй тоглолтыг үзүүлж байгаа тэд Жэй Лигийн хүснэгтийн хасагдах шатанд бичигдэж байсан юм. Тэд өчигдөр яг дээрээ бичигдж байсан Фүкүока хотын Ависпа клубтэй учраа таарсан бөгөөд аль хожигдсон нь доод лигрүү унах аюулд орох байсан юм. Энэ утгаараа жинхэнэ ширүүн тэмцэл Сайтама хотын цэнгэлдэхэд явагдсан байна. Монтенигро дасгалжуулагч Желько Петровичоор удирдуулсан Урава клуб энэ тоглолтонд илүү одтой байсан юм. Тоглолтын 2 дахь хагасаас эхлэн тэдний довтолгоонууд амжилт олж эхэлсэн байна. Тоглолтын 53 дахь минутанд багийн ахлагч Кэйта Сузузи тооны харьцааг нээсэн байна. Энэ гоолоос 20 минутын дараа буюу 73 дахь минутанд Бразил хамгаалач Марко Ричардс “Фүкүока”- гийн хаалганд гоол оруулж тооны харьцааг тооны харьцааг 2-0 болгосон байна. Энэ гоолоор тоглолт дуусагүй юм. Үндсэн цагийн сүүлийн минутанд мөн л Бразал довтлогч Эдмилсон гоол оруулснаар Урава шийдвэрлэх тоглолтыг ялалтаар өндөрлүүлсэн байна. Ингэснээр тэд 11 оноотой болж лигийн хүснэгтийн 14-р байр луу орж ирлээ. Харин ялагдал хүлээсэн “Фүкүока Ависпа” хүснэгтийн сүүлийн байранд бичигдэж эхэлсэн байна.
Score studio