Их Британийг “сүрдүүлэв”

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Их Британийг “сүрдүүлэв”

 

Их Британи Европын холбооноос гарвал “Airbus” групп тус улсын 15 мянган ажилтныг цомхотгоход хүрч болзошгүйг анхааруулжээ. Дэлхийн хамгийн том нисэх, сансрын фирм “Airbus”-ын албаны хүний захидалд Их Британи эдийн засгийн ач холбогдол, олон мянган ажилчдаа бодсон ч Европын холбоонд үлдэх нь  зүйтэй хэмээжээ. Түүнчлэн Их Британи зайлшгүй Европын холбооноос гарвал тус улсад оруулах хөрөнгө оруулалтаа танаж магадгүй гэсэн байна.

 

Их Британи даяар “Airbus” группийн  25 салбарт 15 мянган хүн ажиллаж, жилд зургаан тэрбум фунт-стерлингийн нисэх онгоц болон сансар, батлан хамгаалахын нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг аж. Түүнчлэн шууд бусаар Их Британийн 100 мянган иргэнийг ажлын байраар хангадаг хэмээн “Airbus” группийн төлөөлөгч мэдэгджээ.

 

“Airbus” групп бизнесийн олон компанийн хамтаар Их Британийг Европын холбооноос гарахын эсрэг нэгдэн гарын үсэг цуглуулан “Times” сонинд өнгөрсөн хоёрдугаар сард нийтэлжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж