Кино код шоу нэвтрүүлгийн хамгийн чухал үе шат бол ирээдүйн киноны зохиолыг шалгаруулах алхам юм. Ард түмний киноны дүр төрхийг тодорхойлох энэхүү үйл явдал нь хүн бүрт кино зохиолын санаа буюу синопсис бичиж ирүүлэх боломжийг олгосон. Нэвтрүүлэгт мэргэжлийн зохиолч , энгийн үзэгчийн 27 синопсис ирснээс топ дөрвөн зохиолын санааг төслийн багийнхан шалгаруулсан юм.
Оролцогч Н. Ойдов “ Алтайн нурууны Ганган Төгс, Эрх чөлөөний романс/
Ч. Доржсүрэн “Халзан хангайн эрчүүд”
МУСГЗ Ш. Гүрбазар “ Шар гэрээ ”
Зохиолч Б.Равдан “Ганган Төгс”.
“Манжийн дарлалын эсрэг тэмцэгч- Шилийн сайн эрс”-ийн тухай өгүүлэх эдгээр дөрвөн синопсисоос аль нь тэргүүн байрыг эзэлж, дэлгэцийн бүтээл болон танд хүрэх вэ гэдэг нь үзэгчдэд маш их хүлээлт үүсгэж байсан бол 6 сарын 22ны 22 цагт Боловсрол суваг телевизийн “Кино код” шууд нэвтрүүлгийн үеэр тодорхой болсон юм. Эдгээр синопсисуудаас зохиолч Б.Равдангийн “Ганган Төгс” синопсис шилдгээр шалгарлаа. Синопсисыг кино зохиол болгох ажлыг түүний хүү кино зохиолч, найруулагч Р. Мөнхсайхан үргэлжлүүлж, МУСГЗ Ш. Гүрбазар зохиолд жинхэнэ Монгол хэв шинжийг бүрдүүлэхээр боллоо.