Утас шиг гар буу гаргахыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Утас шиг гар буу гаргахыг эсэргүүцэв

 

АНУ-ын Сенатын нэгэн гишүүн ухаалаг утас хэлбэртэй галт зэвсгийг худалдаанд гарахаас өмнө мөрдөн байцаалт явуулж шалгахыг Хууль зүйн яам болон Архи, тамхи, галт зэвсэг, тэсрэх бодист хяналт тавих товчооноос хүсчээ.

 

Сенатын гишүүн Чарльз Шумер хэлэхдээ “Интернэтээр сурталчлаад буй ухаалаг утас шиг хэлбэртэй галт зэвсэг бол жинхэнэ аюул нүүрлэхийн дохио” гэжээ. 

 

Ухаалаг утас шиг хэлбэртэй, 380 калибрын бууг үйлдвэрлэгчид хурдтай, өндөр нарийвчлалтай гэж сурталчилж буй бөгөөд удахгүй худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм. Ухаалаг утас шиг хэлбэртэй бууны үнэ 395 ам.доллар байх ажээ.

 

Буу үйлдвэрлэгч “Ideal Conceal” компанийн захирал  Кирк Кьелберг хэлэхдээ “Бууг энэ оны сүүлээр худалдаанд гаргана гэсэн байна. Ухаалаг утас шиг хэлбэртэй бууг худалдаанд гаргахыг эсэргүүцсэн шүүмжлэлийн хариуг тэрбээр авсаархан хэр нь ээ хүчтэй, хурдан буу зах зээлд хэдийн гарсан шүү дээ” хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ.

 

Харин Сенатын гишүүн  Шумер гаднаасаа жирийн эд хэрэглэл шиг ийм галт зэвсэг хууль сахиулагчдын хувьд бодит заналхийлэл гэж үзжээ.

 

Учир нь ийм зэвсэг гэмт этгээдийн гарт орвол хүмүүс өөр рүү нь буу шагайж байгаа эсэхийг мэдэх боломжгүй болно гэсэн юм.

 

Шумер өнгөрсөн жил мөн буу шиг хэлбэртэй гар утасны гэр худалдаанд гаргахыг эсэргүүцэж байсан гэнэ.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж