Намын бүлгүүд хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.05-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд хуралдаж байна

Хаврын чуулганыг нээсний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг “А” танхимд, УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж эхлээд байна.

Бүлгүүдээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй аж. Уг хуулийн төсөлд Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд, Гадаад хэргийн сайд, Сангийн сайд нарыг УИХ-аас томилж болохоор бусад сайд нарыг гаднаас томилохоор заасан юм. Хэрэгжих хугацааг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдах Засгийн газраас эхэлж мөрдөхөөр заасан юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж