Хүсэл мөрөөдөл биеллээ олжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Хүсэл мөрөөдөл биеллээ олжээ

    “Кино код” нэвтрүүлгийн дараагийн оролцогч Б.Дэлгэрцэцэг байлаа. Түүний хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ирэн шүүгчдийн өмнө олон жил бодож мөрөөдөж явдаг зүйлийнхээ талаарх сэтгэлээ нулимс дуслуулан байж хуваалцсан юм.


Б.Дэлгэрцэцэг: Сайн байцгаана уу? Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт оролцогчид болон гурван шүүгчдээ энэ өдрийн халуун мэндийг хүргье. Би 316 дугаартай Дэлгэрцэцэг байна. О.Дашбалбар агсны шүлгээс уншиж сохирхуулъя. 








Амьдрал намайг олон удаа хуурсан ч 


Аашийг нь бид хаврын тэнгэртэй зүйрэлдэг 

Зуны тунгалаг наран талын горхийг муулах гэж үү 

Зуурам халуунд нь амардаг хусан төглөө мартах гэж үү 

Анд нөхөд минь намайг олон удаа гомдоосон ч 

Адилтгаж заримыг нь би ноходтой зүйрэлдэг ч 

Нулимсыг минь арчиж мөрийг минь хөтөлж авчирсан 

Нууцхан шүүрс алдахад цоор хөгжмөө өгсөн 

Нөхрөө би мартах гэж үү 

Амраг хайрт минь намайг олон удаа гомдоодог ч 

Ариун тунгалаг мишээл дөлгөөн харцыг нь хараад 

Аян замын уртад түүнийгээ би санаж… 

Шүүгч С.Мягмар: (зогсооно) За болноо баярлалаа. Энэнээс цааш үргэлжилбэл буруу замаар будаа тээх гээд байна. За би чамд нэг нөхцөл өгнө. Очирбат гуай чиний хадам аав. Маш нарийн. Нэг төгрөг ч хялайлгадаггүй. Гэхдээ чамд сая төгрөг хэрэгтэй. Энэ бол амьдрал. За харуулаадах. 

Б.Дэлгэрцэцэг: Ааваа би таньд сайхан цай хийж өгөх үү? Гараа гаргаад сайхан банштай цай? 

Шүүгч А.Очирбат /АЖ/: Юу болчихоов чи? (ууртайгаар) 

Б.Дэлгэрцэцэг: Ааав минь би зүгээр л танд сайн шүү дээ. Ядаргаанд чинь сайн. Өнөөдөр охин нь нэг банштай сайхан цай хийж өгөөд ядаргааг чинь тайлмаар л санагдаад байх юм. Тэгээд ааваа, юулдаа. Надад нэг жоохон асуудал гарчаад… 

Шүүгч С.Мягмар: За баярлалаа. Тэнцэнэ. 


Шүүгч Д.Мэндбаяр/АЖ/: Чи юу хийдэг вэ? 

Б.Дэлгэрцэцэг: Би МУИС-ын эдийн засгийн сургуулийг төгссөн. Гадаадад их удаан амьдарч байгаад ирсэн. Одоохондоо хүүхдээ хараад гэртээ байгаа. 

Шүүгч Д.Мэндбаяр/АЖ/: Яагаад хоолой зангираад уйлах гээд байна? 

Шүүгч С.Мягмар: Гадаадад олон жил амьдарсан уу? Их зовлон үзсэн үү? 

Шүүгч Д.Мэндбаяр/АЖ/: Юу бодсон? Илэн далангүй хэлдээ? 

Б.Дэлгэрцэцэг: Багаасаа урлагаар явдаг байсан юмаа. Тэгээд цаг хугацаа алдсандаа харамсдаг. Гэхдээ одоо энэ нэвтрүүлэгт оролцож байгаадаа маш их баяртай байнаа. 

Шүүгч С.Мягмар: Чи тэгээд баярлаад уйлчихаж байгаа юм уу? 

Б.Дэлгэрцэцэг: Тийм 

Шүүгч А.Очирбат /АЖ/: Намайг мөнгө өгсөнгүй гээд уйлчихвуу? 

Б.Дэлгэрцэцэг: Үгүй ээ. (инээв) 

Шүүгч Д.Мэндбаяр/АЖ/: Тайзных бол өөр хэрэг. Дэлгэцийн хүн мөн үү биш үү гэдэг дээр эргэлзэж байна. Гэхдээ ингээд зогсож байгаа байдлыг чинь хараад энэ удаа тэнцүүлээд үзье гэж бодогдлоо. Монгол хувцастай ирээрэй. 

Б.Дэлгэрцэцэг: Энэ шоу надад ж юм шиг санагда яагаад ч юм надад зориулсан боломж юм шиг санагдаж байна.
Ингээд мэндбаяр бүсгүйдээ хүсэл мөрөөдлөө биелүүлж байгаад нь амжилт хүсье. Мөн мянга мянган залуучуудад хүсэл мөрөөдлийнх нь гүүр болж байгаа “Кино код” нэвтрүүлэг өдөр бүр танай гэрийн хойморт тантай хамт амжилттай үргэлжилж байна. 

 Жанна
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж