Дэвид Кэмерон
Фото: Thierry Roge / Zumapress / Globallookpress.com
Британийн ерөнхий сайд Дэвид Кэмероны бие төлөөлөгч улстөрчийн гэр бүлийнхнийг Панам дахь оффшорын дансанд хөрөнгө оруулсан гэдгийг тайлбарлахаас татгалзсан тухай Reuters мэдээлэв.
“Энэ нь тэдний хувийн хэрэг. Би эхний ээлжид засгийн газрын асуудлыг хариуцсан хүн “ хэмээн хатагтай Хелен Бауэр мэдэгджээ.
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийн материалд Дэвид Кэмероны эцэг саятан Иэн Кэмерон Панам оффшорын тусламжтайгаар Британийн татвараас өөрийн Blairmore Holdings Inc гэх хөрөнгө оруулалтын сангийн мөнгийг нууж байсан гэж өгүүлжээ.
Консорциумын мэдээгээр, Нэгдсэн вант улсын татвараас зайлсхийхийн тулд Панамын Mossack Fonseca компанийг хэд хэдэн өндөр тушаалтан ашигласан ажээ. Тэдний тоонд намын томоохон ивээн тэтгэгч бөгөөд парламентын гишүүн лорд Эшкрофт, парламентын гишүүн асан Майкл Мэйтс, бароны ахайтан, Лордын танхимын бүх насны гишүүн Памела Шарплес нар байгаа юм.
Үүнийг гарган тавихдаа, эрэн сурвалжлагад нь нэр орсон хүмүүс хууль бус зүйл хийж байсан гэх мэдээлэл байхгүй хэмээн консорциум онцлон тэмдэглэсэн байна. Лорд Эшкрофтын төлөөлөгч Алан Килкенни мэдэгдэл хийж өөрийн даргаа оффшорын данстай гэдгийг үгүйсгэжээ. Тэрээр баримтуудыг хуурамч гэж мэдэгдлээ.
Одоогоор Барууны хэвлэл мэдээлэл ням гаригт нийтлэгдсэн олон улсын сэтгүүлчдийн консорциумын эрэн сурвалжилгыг “Панамагейт” гэж нэрлээд байна. хатагтай Хелен Бауэр мэдэгджээ.
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийн (OCCRP) өргөн цар хүрээтэй эрэн сурвалжлах материалдаа олон улс орны лидерүүд, улстөрчид, тамирчид ба соёлын зүтгэлтнүүдийг нэрийг гарган дурьдсны дотор Оросын ерөнхийлөгч Владимир Путин, ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Алексей Улюкаев, Украины ерөнхийлөгч Петр Порошенко, Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Исландын ерөнхий сайд Сигмюндюр Гюннлейгссон, мөн түүнчлэн Жеки Чан, Лионель Месси зэрэг алдартнууд байгаа юм. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийн (OCCRP) дэлгэн тавьсан баримт нь 2,7 терабайт буюу 11,5 сая орчим бичмэл хуудас болжээ. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг (OCCRP) оффшорын данснуудын талаар өмнө нь эхний материалаа нийтлэхэд Монголын парламентын гишүүн С.Баярцогтын нэр орсон билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР