Хүүхдээ зууханд шарж хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Хүүхдээ зууханд шарж хөнөөжээ

АНУ-ын Калифорни мужид нэгэн эмэгтэй төрсөн хүүхдээ богино долгионы зууханд, шарж, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Энэхүү бие зарсхийлгэм гэмт хэрэг гурван сарын өмнө гарсан ч шинжээч мэргэжилтнүүд хүүхдийн цогцос дээрх шарх, түлэгдэлтийг бүрэн гүйцэд шинжлэхэд нэлээд цаг хугацаа шаардагдсан байна. Хүүхдийн эх 29 настай Ка Янг гэгч эмэгтэйг цагдаа нар өнгөрсөн мягмар гаригт баривчилсан бөгөөд хүүхдийн цогцсыг өнгөрсөн гуравдугаар сарын 17-ны өдөр хамаатнууд нь гэрээс нь олжээ. Хүүхэд өнгөрөх үедээ ердөө долоохон хоногтой байсан ба хэрэгт сэжиглэгдэж байгаа Янг гэгч эмэгтэй долоогоос доош насны өөр гурван хүүтэй бөгөөд тэднийг эхээс нь тусгаарлаж, хүүхдийн халамжийн газрын ажилтнууд хяналтандаа авчээ. Цагдаа нар одоогоор Ка Янгийн яагаад ийм хэрэг үйлдэх болсон шалтгааныг хараахан тодруулаагүй байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж