УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж өнөөгийн Монголын улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлыг бий болгосон хүн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэмээн мэдэгдсэн нь шуугиан тариад байгаа.
Энэхүү мэдэгдлийн тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн жиргэсэн үгсийг түүнд өгсөн хариу гэж олон хүн харж байна. Ц.Элбэгдорж өөрийн жиргээндээ "Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая" гэж хэмээн бичжээ.
А.ШАРАВ
Холбоотой мэдээ