Бадамхандын богино юбка залуусын нүдийг унагаалаа

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Бадамхандын богино юбка залуусын нүдийг унагаалаа

    “Кино код нэвтрүүлгийн дараагийн оролцогч 313 дугаартай Э.Бадамханд охин байлаа. Ёстой л залуусын хэлдгээр cool бүсгүй байлаа. Тэрээр ВД жүжгийн хэсэг болох “Миний богино юбка”-ийг богино юбкатайгаар уншиж сонирхууллаа. 


Э.Бадамханд: Миний богино юбка бол “Би дуртай байна. Залууст дэгээдүүлэхийг хүсч байна” гэсэн уриатайгаар урилга, өдөөлт, илэрхийлэл биш. Миний богино юбка чамаас юу ч гуйгаагүй. Миний богино юбка намайг дээш нь сөхөөч. Эсвэл доош нь шувтлаач гэж чамаас гуйгаагүй. Миний богино юбка намайг хүчиндэж болно гэсэн хууль ёсны үндэслэл биш. Миний богино юбка шүүхэд намайг төлөөлөхгүй. Итгэх эсэх нь чиний л дур. Гэхдээ л миний богино юбка чамд огтхон ч падгүй.


Шүүгч С.Мягмар: За болно. Чиний “Black box” театрт тоглож байсан тоглолт одоо энд тоглож байгаа тоглолт хоёрын хооронд яагаад ийм их зөрөө байна? Нэг л орчин нь биш байна уу? 


Э.Бадамханд: Хоёр өөр хэсэг юм л даа. Энэ хэсэг миний уншдаг хэсэг биш байсан юм. 

Шүүгч С.Мягмар: Намайг нэг муухай хараадахдаа.(инээв) Яагаад инээгээд байгаан бэ? Чамайг би муухай хараадах гэж байна. Бүүр нэг заналтай хараадах. За яахав үлдээж болох л юм. 

Шүүгч Д.Мэндбаяр/АЖ/: Түүхэн кинонд болохгүй нь ээ миний охин. Орчин үеийн сайхан кинонуудад сайхан охины дүр чамд зөндөө байгаа. Чи шалгуулвал илүү үр дүнд хүрэх болов уу. Уучлаарай. Тэнцсэнгүй. 

Шүүгч А.Очирбат/АЖ/: Санал нэг байна. Тэнцсэнгүй гэснээр харамсалтайгаар хасагдлаа. Уул нь театрт уншиж байсан гэх О.Мягмар найруулагчийн ярианаас бол бусад тайзан дээр анх удаа гарч байгаа оролцогчдийг бодвол арай туршлагатай гэмээр. Бадамханд охиныг урлагийн бурхан ивээсэнгүй юу, эсвэл буруу зохиол уншчихвуу. Уул нь монгол дээл өмсөөд, арай намбалаг төрхийг харуулсан бол тэнцэх ч байсан байж магадгүй. Гэвч Бадамханд охины ирээдүй гэрэлтэж байгаа. Түүнийг мянга мянган боломж, мянга мянган амжилт хүлээж байгаа. Гагцхүү шантарч болохгүй шүү охин минь. Урагшаа! 

Жанна
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж