Гар утсанд зориулсан хэдэн сая тоглоом бүтээгдэж, энэ зах зээл хамгийн өсөлттэй зах зээлийн нэгээр нэрлэгдэх болсон. Учир нь хүмүүс энгийн суурин компьютер болон таблет дээрээсээ биш гар утсаараа тоглоом тоглох нь ихэсч байгаа юм.Тиймээс гар утсаараа тоглоход илүү эвтэйхэн, илүү хялбар болгох нэмэлт тоноглол, бүтээгдэхүүнүүд ч гарах болсон. Үүний нэг нь SNES30 нэртэй удирдлага болон гар утас тогтоогч юм.Энэхүү удирдлага нь энгийн usb болон Bluetooth-ээр гар утас болон таблеттай холбогдоно. Зөвхөн мэдрэгчтэй дэлгэц ашиглан тоглож болох тоглоомуудыг хүртэл уг удирдлагыг ашиглан тоглож болох гэнэ.
Т.МӨНХ
Холбоотой мэдээ