Монгол, Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттай “Кормон майн хаус” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбажав энэ сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын захиргааны албаны хэрэгцээнд компьютер бэлэглэжээ. “Кормон майн хаус” ХХК нь тус аймгийн Мандал суманд алт олборлохоор өнгөрсөн дөрөвдүгээр сараас БНСУ-ын аж ахуйн нэгжтэй хамтран хайгуулын ажлаа эхлүүлжээ. Тус компани нь үйлдвэрлэл эхлэхээс өмнө орон нутгийнхантай харилцан ойлголцолд хүрэхийн тулд ийнхүү компьютер хандивлах үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тэд бүх зүйл дээр хоорондоо ойлголцон, орон нутгийнхан болон аж ахуйн нэгжтэй харилцан туслах аргыг эрэлхийлэх нь аль аль талдаа хэрэгтэй хэмээн үздэг ажээ. Мөн энэ үеэр “Кормон майн хаус” ХХК цаашид ч нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллахаа мэдэгджээ.
А.Зул