Игуаин 30 гоолын босго давсан ч баг нь хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2016.04.04-нд нийтлэгдсэн

Игуаин 30 гоолын босго давсан ч баг нь хожигдлоо

Италийн Сери А лигийн 31 дүгээр тойргийн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт тэргүүлэгч “Ювентус”-ыг нэхэж байгаа “Наполи” клуб “Удинезе”-гийн талбайд зочлон тоглосон. Бямба гарагт “Ювентус” хожсон байсан болохоор “Наполи” зайлшгүй ялалт байгуулж байж гурван онооны зөрүүгээ хадгалах байлаа. Гэвч тэд тэгж чадсангүй.

Энэхүү тоглолтод “Удинезе” өрсөлдөгчөө 3:1-ээр буулгаж авсан юм. Ингэснээр “Наполи” 67 оноотой үлдэж, тэргүүлэгчээс 6 оноо алдаж эхэллээ. Тоглолтын 14 дэх минутад Фернандеш торгуулын цохилтоос тооны харьцааг нээсэн бол 45 дахь минутад дахин нэгийг нэмсэн. Улмаар 57 дахь минутад Терео гүйцээжээ. Харин “Наполи”-гоос 24 дэх минутад Гансало Игуаин гоолдсон байна.

Ингэснээр тэрбээр Сери А лигт 31 тойрогт 30 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тасархай тэргүүлж байна. Зөвхөн Италийн лиг төдийгүй Европын тавцанд мэргэн буучийн төлөө өрсөлдөж байгаа юм. Одоогоор Францийн лигт Златан Ибрахимович 30 гоол оруулчихаад байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж