Гоолын лидер MVP шагналыг хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Гоолын лидер MVP шагналыг хүртлээ

Үндэсний хоккейн лигийн улирал дууссантай холбогдуулан тус лигээс шилдгүүдээ шалгаруулжээ. Анахим Дакс багийн довтлогч, энэ улирлыг 50 гоолтойгоор тэргүүлсэн Кори Пэрри Харт Трофи буюу үндэсний хоккейн лигийн улирлын үнэцэнэтэй тоглогчийн шагналыг анх удаагаа хүртлээ. Ванкувер Канукс багийн Даниэл Сэдин энэ улирлыг нийт оноогоор тэргүүлсэн, мөн баг нь Стэнлийн цомын шигшээд үлдсэн учраас түүнийг авна гэж олон хүн хүлээж байсан ч Пэрри хоёр цаг гаруй үргэлжилсэн шагнал гардуулах ёслолын ажиллагааны гол хүн нь болжээ. Түүний ард Даниэл Сэдин, мөн шилдэг жентлемэн тоглогчоор шалгарсан Мартин Сэнт Льюис нар удаалжээ. Гэртээ шагналтай харина гэж бодоогүй байсан Пэрри сүүлчийн 16 тоглолтондоо 19 гоолыг оруулсанаар баг нь 11-р байрнаас өрнөдийн дөрөв хүртэл дэвшсэн юм. тиймээс түүнийг улирлын шилдэг нь багийнхаа амжилтын гол түлхүүр нь гэж үзсэн байна. Өнгөрсөн жилийн МВП Сэдин 41 гоол 104 оноотойгоор улирлыг дуусгасан. Гэвч тэрээр хоёр жил дараалан үнэцэнэтэй тоглогчоор шалгарч чадсангүй. Оновчтой дамжуулалтаар Хэнрик Сэдин 75, Мартин Сэнт Льюис 68 удаа багийнхаа гоол хийх боломжийг гаргаж өгсөнөөр тэргүүлцгээжээ. Гэвч гол үзүүлэлтийг улирлын сүүлийн хэсэгт үзүүлсэн амжилтыг харгалзсан байна. ийнхүү 1924 оноос эхлэн олгогдох болсон тус шагналыг Анахим Дакс багаас хүртэж байгаа анхны тоглогч нь Канад улсын иргэн, хоёр удаагийн бүх одод тоглогч Кори Пэрри болж байна. 

                                            Score studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж