Фейсбүүк хөгжмийн үйлчилгээ нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

Фейсбүүк хөгжмийн үйлчилгээ нээнэ

Дэлхийд алдартай олон нийтийн сүлжээ болох "Фэйсбүүк" саяхан хэрэглэгчдэдээ зориулсан нэгэн мэдээлэл цацжээ.
Тус
сүлжээний мэргэжилтнүүд үйлчилгээндээ нэгэн цонх нээх бөгөөд тэр нь
залуусын дуртай хөгжмийн ертөнцийг өөртөө багтаасан байх гэнэ.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, хэрэглэгчид "Мизю" гэсэн өгөгдлийг
хайж, өөрийн "Фэйсбүүк" хуудасныхаа зүүн баганад байрлуулах аж.
Шинээр
суурилуулсан цонх "Фэйсбүүк" үндсэн жагсаалт болох "Рhotos", "Friends",
"Deals" зэргийн нэгэн адил "Мusic Dаshbоагd"" хэмээн нээгдэх аж. Эл
цонхонд хэрэглэгчдийн найзуудын дуртай, сайшаасан дуу, хитүүд болон
цомог зэргийг цуглуулж болох ба "happening now" цэсэнд яг одоо тоглож
буй дуунууд эгшиглэх гэнэ.
Энэ үйлчилгээндээ "Фэйсбүүк" Европын
алдартай хөгжмийн үйлчилгээ эрхлэгч "Sporify"-тай хамтарч байгаа бөгөөд
ирэх наймдугаар сард албан ёсоор хэрэглээнд нэвтрэх юм байна.
Ямартай
ч дэлхийн хамгийн олон хэрэглэгчийг өөртөө нэгтгэж чадсан, хүчирхэг
сүлжээ болох "Фэйсбүүк" өмнө нь хөгжим, кино сонирхогчдодоо зориулсан
булантай байсан ч эдгээрийг хэрэглээнээс хассан нь олонх залууст
таалагдаагүй.
Харин зарим шүүмжлэгч өмнөх тэдгээр цонхыг нэлээд
болхидуу байсан гэцгээдэг. Гэсэн ч дахин эл үйлчилгээг нэвтрүүлж, хөгжим
сонирхогч залуусаа дэмжих гэж байгаа нь фэйсбүүкчдэд сайхан мэдээ болох
нь дамжиггүй биз.
Үнэхээр ч хэрэглэгч бүрийн шинэ статусын нэг нь "Үоutube"-ээс татсан линкүүд байдаг гэдгийг ч залуус андахгүй.

"Үндэсний шуудан"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж