“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний чуулганыг ирэх даваа гаригт зохион байгуулахаар болжээ. Соёлын төв өргөөнд болох уг чуулга уулзалтыг УИХ-ын дарга З.Энхболд нээх аж. Мөн 330 сум, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ИТХ, УИХ-ын эмэгтэй гишүүдээс төлөөлөл бүрдсэн 600 гаруй төлөөлөгчид оролцох аж.
Уг чуулганаар Монгол Улсын хөгжлийн асуудлуудаар харилцан санал солилцож, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр гарч байгаа сайн туршлагыг ярилцах юм байна. Мөн улс төрийн карьер хийх, сонгогдсон албан тушаалд ажиллахад эмэгтэйчүүдэд тулгарч буй саад тотгорыг арилгах арга зам, ирэх сонгуульд анхаарах асуудлыг зөвлөлдөх юм байна.
Г.ХОРОЛ