Хүүгээ алдаж, гашуудаж, цөхөрсөн нэгэн аав гар утсан дээрх зураг, мессеж зэргийг авч үлдэхийн тулд цоожийг нь гаргаж өгөхийг “Apple” компаниас гуйжээ.
Леонардо Фаббреттигийн өргөмөл хүү хэдэн сарын өмнө ясны хорт хавдраар нас барсан аж. Харин Фаббретти “Apple” компанийн гүйцэтгэх захирал Том Күүкт хүүгийнх нь IPhone утасны цоожийг гаргаж өгөхийг хүсэж захидал бичсэн байна.
Гуравдугаар сарын 21-нд илгээсэн захидалдаа тэрбээр “Хүүгээс минь үлдсэн тэр зураг, мессежнүүдийг авах гэсэн намайг битгий буруутгаарай. Би зөвшөөрсөн хариу автлаа гуйна. Хүүгээ алдсан ч би түүний амьдралын сүүлчийн хоёр сарын зураг, мессеж, бичсэн зүйлийг нь үзмээр байна” гэжээ.
Италийн иргэн Фаббретти хүүгээ нас барахад есдүгээр сард “Apple” компанид анх ингэж ханджээ. “Apple”-ийн ажилтан “iCloud”-аас зургийг нь гаргах гэж оролдсон боловч хүү тэр аппликэйшнийг татаагүй байсан учраас нууц үггүйгээр утсыг ашиглах ямар ч аргагүй гэсэн хариу өгчээ.
Цөхөрсөн Фаббретти захидалдаа “Apple”-ийг нууцлалын системээ эргэн харахыг зөвлөж, үүн шиг тохиолдолд ашиглах аргачлал гаргаарай гэжээ.
Н.ЭНХ