Бангкокийн гудамжуудыг хамгаалалтад авч байна

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Бангкокийн гудамжуудыг хамгаалалтад авч байна

Тайландын нийслэл Бангкок хотын санхүү бизнесийн гудамжуудыг хамгаалахаар зэвсэгтэй олон зуун цэргийг оруулсан байна. Энэ нь одоогийн Засгийн газрыг эсэргүүцэгч улаан цамцтануудын орж ирэхээс хамгаалсан үйлдэл хэмээн тайлбарлаж байгаа юм.Эсэргүүцэгчид долоо хоногийн турш Бангкок хотын дэлгүүр болон худалдаа наймааны төвүүд бүхий гудамжуудад хуарагнан байрласааар байгаа аж. Тэд одоогийн Ерөнхий сайд Апхисит Вечачиваг огцруулж дахин сонгууль явуулахыг шаардаж байгаа юм. Улаан цамцтанууд Бангкокийн санхүүгийн гол гудамжуудыг тэмцлийнхээ талбар болгохыг оролдож үзжээ. Өчигдөр гарсан мэдээллээс үзэхэд улаан цамцтануудын жагсаалыг толгойлогчид өөрсдийн тэмцлийг долоо хоногийн дараагаас зогсооно гэсэн амлалтыг Засгийн газарт өгсөн байгаа юм.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж