“Үгийн увидас” яруу найргийн наадам болов

Хуучирсан мэдээ: 2011.06.23-нд нийтлэгдсэн

“Үгийн увидас” яруу найргийн наадам болов

Сүүлийн жилүүдэд  Дундговь аймгийн утга зохиолын нэгдэл залуу найрагчдаар бүл нэмж, дал гаруй найрагчдыг эгнээндээ нэгтгэжээ. Ийнхүү эгнээгээ өргөтгөж байгаа нь тогтмол зохион байгуулдаг найргийн наадамтай холбоотой гэнэ. Тус аймгийн утга зохиолын нэгдэл “Болор цом”- оос гадна “Үгийн увидас” хэмээх яруу найргийн наадмыг уламжлал болгон зохион байгуулсаар гурав дахь жилдээ золгож байна. Энэ жилийн наадмыг аймгийнхаа далан насны ойд зориулжээ. Өнгөрсөн бямба гаригт болсон “Үгийн увидас”  яруу найргийн наадамд Өлзийт, Луус, Говь, Угтаал, Цагаандэлгэр, Дэлгэрцогт, Гурвансайхан сумаас 28 найрагчид ирж оролцож, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва, Ороолонгийн Элбэгтөгс, Жанлавын Мөнхтөр нар шүүн тунгаав. Гурвансайхан сумын харьяат Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч Гочоогийн Бадам “Тэмцлийн алс” шүлгээрээ наадмын тэргүүн байрын шагналыг хүртэж, Сайнцагаан сумын найрагч И.ОюунЭрдэнэ, Өлзий сумын найрагч Ц. Хүүхэнхүү нар  удаалсан юм. Наадмын тусгай байрын шагналыг Сайнцагаан сумын Сумъяабазар, залуу найрагч Намсрайсүрэн нар хүртжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж