-Хэрвээ айл гэрийн тэргүүн буюу толгой нь нөхөр юм бол эхнэр нь юу вэ?
-Хүзүү нь. Харин хүзүү толгойг хүссэн зүг рүүгээ харуулдаг.
Эхнэр: Хайрт минь, чи юу хайгаад байгаа юм?
Нөхөр: Юу ч биш ээ.
Эхнэр: Тэгээд наад гэрлэлтийн баталгаагаа түрүүнээс хойш л ширтлээ шүү дээ.
Нөхөр: Дуусах хугацаа энэ тэр гэж байдаг юм болов уу л гэж.
Эхнэр: Би сонин ч байсан болоосой. Чиний гарт өдөржин бариулаад л, чи намайг өдөржин уншаад л.
Нөхөр: Би ч бас чамайг сонин байсан ч болоосой гэж бодож байна. Өдөр бүр шинэ сонин уншаад л сайхан байхгүй юү.
Тамд байгаа эр эхнэр рүүгээ утсаар ярихыг хүсэв. Тамын хаан түүнд зөвшөөрөл өглөө.
-Би утсаар ярьсныхаа төлөө хэдэн доллар төлөх вэ?
-Мөнгө хэрэггүй ээ. Там хоорондын яриа сүлжээндээ үнэгүй.