АНУ Украинд 335 сая ам.долларын аюулгүй байдлын тусламж үзүүлэхээр болжээ. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден Вашингтонд Украины ерөнхийлөгч Пётр Порошенкотой уулзах үеэр энэ тухай ярилцсан байна. Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Украины ерөнхийлөгч АНУ-д айлчлаад байгаа юм.
Олон улсын эдийн засгийн тусламжийг авахын тулд Украины эрх баригчид авлигын эсрэг бодитой алхам хийж, улс төрийн шинэчлэл явуулахыг Барууныхан шаардаж байгаа юм. АНУ-ын зүгээс Украинд нэг тэрбум ам.долларын зээлийн баталгаа гаргаад байгаа аж. Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА