Жанлуижи Буффон: Би 40 хүртлээ тоглохыг хүсч байгаа

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

Жанлуижи Буффон: Би 40 хүртлээ тоглохыг хүсч байгаа

Италийн шигшээ баг болон “Ювентус” клубын хаалгач Жанлуижи Буффон хөлбөмбөгийн замналаа хэзээ дуусгах талаар ярьсан байна.

Тэрбээр “Ямар ч байсан хоёр улирал эндээ тоглоно, харин дараа нь яах эсэхээ шийднэ дээ. Гэхдээ би 40 хүртлээ тоглохыг хүсч байна, түүнээс хойш бол хэрэггүй байх. Надад одоогийнхоос хоёр дахин өндөр цалинтай өөр багт тоглох боломж байсан. Гэхдээ би одоо ч “Ювентус”-т байна. Би энэ багт тоглож байгаадаа баяртай байдаг. “Ювентус” бол миний амьдралын нэг хэсэг.

Надад маш их туршлага байгаа, гэхдээ би зодог тайлсныхаа дараа дасгалжуулагч болохыг хүсэхгүй байна” хэмээн ярьжээ.

Н.БОЛД

Эх сурвалж: www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж