Басхүү газраас хөөрөх мэт аз жаргалаар бялхаж байхад эсвэл уйлах ч багадмаар гуниглах цагт анд найзууд маань л зовлонг нимгэлж, баяр баяслыг улам илүү амттай болгодог. Хүний амьдралд тэгэхээр гэр бүл, найз нөхөд шиг хэрэгтэй зүйл үгүй мэт.
Гэтэл цаг зав, мөнгө төгрөгнөөс эхлээд асуудал үл дуусна. Алхам бүхэн мөнгөөр хэмжигдэх болсон өнөөгийн цаг үед мөнгөөр үнэлж хэмжишгүй хайртай дотны харилцаандаа та байнга цаг гаргаж байгаарай. Харин ЮНИТЕЛ групп танд гэр бүл, найз нөхөдтэйгээ хамгийн бага зардлаар хамгийн ойр байхад тань туслах шинэ хөнгөлөлттэй үйлчилгээгээ нэвтрүүллээ. Юнителийн “Дотны 5” үйлчилгээ нь групптээ бүртгэсэн 5 хүнтэй ямар ч нэмэлт барьцаа бас суурь хураамжгүйгээр хүссэн үедээ 35-хан төгрөгөөр ярих боломжтой.
Зөвхөн үүгээр зогсоохгүй дээр нь нэмээд байнгын хөнгөлөлттэй. Хэрэв та урьдчилсан төлбөрт хэрэглэгч бөгөөд “Дотны 5” хөнгөлөлтийг ашигладаг бол 3.000-15.000 төгрөгөөр дансаа цэнэглэх бүрдээ өөрийн бүртгүүлсэн хүмүүстээ 3-15 мессеж сүлжээндээ ашиглах эрхийг бэлэглэнэ.
За ингээд хайртай, дотны хүмүүстэйгээ ямар ч төлбөр, барьцаа, суурь хураамжгүйгээр 35-хан төгрөгөөр яриад л, хайр халамжаа мэдрүүлээд байж дээ.