Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат, "Хантайшир" дэвжээний ерөнхий дасгалжуулагч, самбо бөхийн дэлхийн аваргын хүрэл, Дэлхийн цомын хошой мөнгөн медальт, ОУХМ, ОУ-н шүүгч, МУ-н начин Доёдын Бадрахын нэрэмжит "Хантайшир бөхийн дэвжээ"-ний уламжлалт барилдаан боллоо. Энэхүү барилдаанд улс, аймаг, сумын цолтой хүчит 96 бөх барилдсанаас Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, аймгийн арслан Б.Отгонбаатар түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн арслан Б.Хишигбаатар үзүүрлэв. Цээл сумын харьяат, МУ-н начин Л.Гантулга, Жаргалан сумын харьяат, МУ-н начин Ш.Шинэбаяр нар шөвгөрөв.
Эх сурвалж: http://undesniibukh.mn