Медиа экспо-2016 үзэгчдийн хандалтыг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

Медиа экспо-2016 үзэгчдийн хандалтыг тэргүүллээ

Монголын медиа корпорациас нэг сарын турш зохион байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн медиа экспо амжилттай өндөрлөж байна. Энэ хугацаанд 30 төсөл хөтөлбөрийг Монголын медиа корпорацийн бүрэлдэхүүн мэдээллийн суваг бүрээр уншигчдад хүргэжээ. 

Монголд анх удаа зохион байгуулагдсан энэхүү Медиа экспо нь “Ийгл Ньюс” телевиз, Үндэстний ТОЙМ сэтгүүл, Ардын эрх сонин,eagle.mn сайт, FM 91.1 радио болон сошиэл сүлжээ гэсэн мэдээллийн өргөн сувгаар үл хөдлөх хөрөнгийн төслүүдийн мэдээллийг хүргэснээрээ онцлог байлаа. Eagle news телевизийн Үл хөдлөх хөрөнгийн нэвтрүүлгийг хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын зургааны хооронд нэг долоо хоногт л гэхэд төвийн зургаа дүүргийн 4000 гаруй иргэн нэг дор үзсэн 4000 үзэгч үзсэн талаар үзэгчдийн судалгааг нарийвчлан гаргадаг Максима Консалтинг компани мэдээллээ. Энэ нь бусад телевизийн ижил төрлийн нэвтрүүлгээс дөрөв дахин их үзэгчид экспогийн мэдээлэл хүрсэн гэсэн үг юм.

Харин mediaexpo.mn сайтад нэг сарын турш 55 мянган иргэнээс 387 мянга орчим удаа ханджээ. Медиа экспогийн гол талбар болох тус сайтад зочилсон хүн дунджаар дунджаар 7 минут 57 секунд саатаж, тогтмол 7-10 төсөл хөтөлбөртэй нарийвчлан танилцсан байна. Уг сайтад хандсан уншигчдын 47 хувь ахин зочилж, мэдээлэл авсан нь медиа экспогийн нэг давуу талдыг харуулж байна.

Мэдиа экспогийн үндсэн сайтаас гадна eagle.mn цахим хуудсанд онцлох төсөл хөтөлбөрийн мэдээллийг байршуулснаар 40-80 мянган хэрэглэгчид тогтмол хүлээн авчээ. Дээрх мэдээллийн эх сурвалжуудаас гадна нийслэлийн суудлын автомашин хэрэглэгчийн 85 хувьд хүрдэг FM 91.1 радиогоор үл хөдлөх хөрөнгөийн мэдээлэл сонсогчдод хүрч байв.

Түүнчлэн Үндэстний ТОЙМ сэтгүүл 30-аас дээш насны, үл хөдлөх хөрөнгийн гол худалдан авагч болох 638 мянган уншигчдад экспогийн мэдээллийг хүргэсэн бол, долоо хоногт 10 мянган хувь хэвлэгдэн 200 мянган уншигчдад хүрдэг Ардын эрх сонин ч экспод оролцогчдын мэдээллийг цаг алдалгүй хүргэж байв.  Монголын медиа корпорацийн сошиал сувагтай холбоотой 500 мянга гаруй хэрэглэгчдэд ч шууд хүрсэн юм.

Ийнхүү Монголын медиа корпорацийн өөрийн өргөн мэдээллийн суваг Монголд анхын медиа экспог амжилттай зохион байгуулж, Монгол улсын дөрвөн зүг, найман зовхис, дэлхийн өнцөг булан бүрт суугаа 1,5 сая хүнд үл хөдлөх хөрөнгийн цогц мэдээллийг нэг сарын турш хүргэлээ. Медиа экспо цаашид үзэгч, уншигч, баялаг бүтээгчдийн цагийг хэмнэх сэдвээр үргэлжлэн зохион байгуулагдах юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж