Сигурни Уивер Аватарын үргэлжлэлд тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Сигурни Уивер Аватарын үргэлжлэлд тоглоно

Энэ тухай Холливудын жүжигчин Сигурни Уивер Францын телевизийн "Le Grand journal" нэвтрүүлэгт оролцож байхдаа дурсжээ. Тэрээр өөрийн хамтран ажиллагч Харрисон Фордод "Сезар" цомыг гардуулахаар Францад ирээд байх үедээ дээрх нэвтрүүлэгт оролцсон байна. Нэвтрүүлгийн явцад тэр "Аватарын үргэлжлэлд тоглоно. Гэхдээ Камероныг миний дүрийг яаж амилуулахыг одоохондоо мэдэх зүйл алга" гэжээ. Өмнө нь Камерон "Аватар"-ын үргэлжлэлийг хийх санаатай байгаа тухайгаа өгүүлж байсан. Бас киноны үйл явдал оддын системийн өөр нэг гариг руу шилжиж магадгүй байгаа тухай ч мэдээ бидэнд байгаа. Гэхдээ Уиверийн бүтээсэн дүр нь эхний хэсэг дээр хүнд шархадсаны улмаас нас барсан. Гэтэл цаашид Уивер киноны үргэлжлэлд тоглох болсон тухайгаа ярьсан нь  гайхал төрүүлж байгаа юм. Юутай ч Камерон хоёрдугаар хэсгийг бүтээхээс өмнө бичүүлэх гэж байгаа тууждаа дэлхийн хүмүүс яагаад Пандор гаригийг эзэгнэх гэж оролдох болсон тухай тайлбарлах юм гэсэн.
"Аватар" кино нь Оскарын есөн номинацид нэр дэвшиж байгаа гэдгийг сануулъя. Киноны орлого дэлхий дахинд одоогоор 2 тэрбум 467 сая долларыг даваад байгаа билээ.  
                                                                                                                         Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж