Тариаланчдын зээлийн асуудлаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.01-нд нийтлэгдсэн

Тариаланчдын зээлийн асуудлаар мэдээлэл хийнэ

09:00 цагт  ГХЯ-ны хурлын танхимд залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг төрөөс хэрхэн дэмжих талаар хэлэлцэх "Малчны залуу халаа" уулзалт эхэлнэ. 

09:00 цагт Сансрын өдрүүдийн хүрээнд Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа АШУҮИС-ийн оюутнуудад лекц уншиж, чөлөөт ярилцлага өрнүүлнэ

11: 00 цагт  ХХААЯ-нд хаваржилт, мал төллөлт, тариалалтын бэлтгэл ажлын талаар болон тариаланчдын зээлийн асуудлаар мэдээлэл өгнө

11:30 цагт “Эрдэнэс Монгол” ХХК нь Азийн Хөгжлийн Банктай "Техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээ"-г байгуулна. 

12:00 цагт  MN-Мэдээллийн төвд “Бэрэн” компаниас гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдтэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. 

12:00 цагт АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд үйлчлэх хоол хүнс, зочид буудлын хангамжийн бүтээгдэхүүний үзэсгэлэн “Мишээл экспо” төвд нээгдэнэ.

12:00 цагт  Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч, СГЗ Санжийн Пүрэвт туслах аяны тухай зохиолчид мэдээлэл хийнэ.

12:00 цагт Арт Хаус" төвийн үзэсгэлэнгийн танхимд"ӨГӨДЭЙ" мөнгөн зоосны нээлтийн ажиллагаа болно. Энэхүү зоос нь 10 мянган төгрөгийн нэрэлсэн үнэтэй 925 сорьцтой, өнгөт зурагтай зоос юм.

12:30 цагт  MN-Мэдээллийн төвдЦэргийн госпиталийн эмчийн буруугаас хоёр хүн амиа алдсан талаар ар гэрийнхэн нь мэдээлэл хийнэ.

16:00 цагт Шилдэгийн шилдэг “ТОП 2” сурагчийг шалгаруулах хувцас загварын уралдаан BLUE SKY tower-т болно

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж